Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдэлд хатуу хариуцлага ногдуулна


Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийн үйлдэлд хатуу хариуцлага оногдуулна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.  

Тус цагдаагийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, хорио цээрийн дэглэм зөрчсөн зэрэг таван зөрчил бүртгэгдэж,  дөрвөн хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Зөрчил гаргасан иргэд хаанаас архи согтууруулах ундааны зүйл худалдан авсан талаар Цагдаагийн байгууллага шалгаж буй.

Иймээс зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-д зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж анхаарууллаа.

Мөн  архи, согтууруулах ундааг хууль зөрчин худалдан борлуулсан, үйлчилсэн мөн гар дээрээс хууль бусаар зарж борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ