
2020 оны 11-р сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газартай хамтран цахим сүлжээгээр согтууруулах ундааг худалдан борлуулж байсан 4 зөрчлийг илрүүлэн, мөн тухайн хэлтсийн харъяалагдах 4, 13, 25-р хорооны нутаг дэвсгэрт гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 3 зөрчил нийт архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 7 зөрчлийг илрүүлэн тухайн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл 2, хууль бусаар олсон орлого эд зүйлийг /252 литр архи, 1200 литр пиво/ хураан авч, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед гаргасан дээрхи зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 2 дах хэсгээр зүйлчлэн иргэнийг 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэлийг шүүх оногдуулна.

