Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээлэлдээ хүрсэн үр дүнгээ баталгаажуулж, сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлэхийг иргэддээонцгойлонанхаарууллаа.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 140 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.Аймгийн төв Сүхбаатар суманд мөрдөгдөж байсан дугаарын хязгаарлалт Сүхбаатар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/06 тоот захирамжаар хэвийн горимд шилжиж байна. Иймээс нийт иргэд дэглэм журмаа дээд цэгт мөрдөж, хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих боломж бүрдлээ.“Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19738, бусад суманд 27457, нийт 47195 иргэн хамрагдсан байна. Мөн аймгийн хэмжээнд ажиглалтынхоёрбайранд 20 иргэн хяналтад байна.
“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох,гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний 757 вагоныг шалган нэвтрүүллээ.Аймгийн хэмжээнд 64 цэг байршлын 10321 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 3 цэг байршлын 528 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн байна.