Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ I Дарханаас ирэх хүн бүр PCR шинжилгээ өгөх ёстой


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө. 2020.12.02
ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ:
 
-Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр батлагдсан тохиолдол гурваар нэмэгдэж, 183 боллоо. Сүхбаатар суманд бүртгэгдсэн энэ гурван тохиолдол мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн.
Сүхбаатар суманд 18044, бусад сумдад 12813, нийтдээ 30857 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна.
Сүхбаатар суманд шинжилгээ авах суурин 3, явуулын 3 баг ажиллаж байна.
 
1. Сүхбаатар сумын 2 дугаар сургууль
2. ”Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын заал
3. Төмөр замын клубт байрлаж байгаа тул шинжилгээндээ хамрагдаагүй иргэд эдгээрээс өөрийн хамгийн ойр байгаа цэгт очиж, шинжилгээгээ өгөх үүргээ биелүүлээрэй.

Мөн гэрээсээ гарах боломжгүй иргэдэд зориулсан дуудлагын баг ажиллаж байгаа тул та бүхэн 95-900-103, 95-916-103 дугаарт холбогдож дуудлага өгөн шинжилгээгээ өгөх үүрэгтэй шүү. Тусгаарлалтын 19 цэгт 297, гэрийн ажиглалтад 38 цэгт 147 иргэн байна. Аймгийн хэмжээнд харуул, хамгаалалт, хяналт, шуурхай штабт нийт 1000 орчим төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж байна.
Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ноос эхлэх дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болж, бүх сумдынхаа Онцгой комиссуудтай цахимаар холбогдож холбогдох ажлуудаа тодотгоод, урьдчилсан бэлтгэлээ хангаж байна.
 
1. Банкуудын үйл ажиллагааг халдвар хамгаалал, хүн хоорондыг зайг дээд түвшинд баримтлан ажиллуулах,
2. Өөрийн харьяалалын иргэдээ татан авах, өөр орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулалттайгаар хийх шийдвэрийг гаргаад байна.
Иргэдийг татан авах асуудлыг тодотгон хэлье.
Өнөөдрөөс татан авалтыг Дархан-Уул аймгаас эхлүүлж байгаа. Дархан-Уул аймгаас ирж байгаа хүн нэг бүр PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Орон нутагтаа очсон иргэд бусад гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног гэртээ байж, гэрээсээ гарахгүй байх ёстой. Бусад иргэд, айлууд ч гэсэн танай хөрш зэргэлдээ айлд хаанаас ямар хүн ирэв, хаагуур явж байна гэдэг хяналт тавих иргэний үүргээ биелүүлж, гэрийн хяналтад байхыг нь сануулах, холбогдох газарт нь мэдээлэх үүргээ хэрэгжүүлж, бидэнтэй хамтран ажиллах ёстой шүү. Та бид аливаа асуудалд хамтдаа зүрх сэтгэл нэгтэй байж л амжилтад хүрнэ.
Бид эрсдлийг тооцох үүднээс ийм шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг ойлгоорой. Бусад аймаг орон нутгаас иргэдээ татан авах ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулна. Нийслэл хотын иргэдийг УОК шийдвэрлэж гаргана.
Манай аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумдаас гарах иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэдгийг онцгой анхаараарай. Эрүүл бүс болох бусад сумдаас гарах иргэдээ шаардлагатай хэсэгт нь түргэвчилсэн оношлуураар оношилж, асуумж судалгаагаар гаргахаар төлөвлөж байна. Сэлэнгэ аймгаас гарах иргэд одоо байгаа орон нутгийнхаа Онцгой комисс, Шуурхай штабт бүртгүүлээгүй бол яаралтай бүртгүүлээрэй гэдгийг тэмдэглэн хэлье. Бид Сүхбаатар суманд цахимаар, явуулын чанга ярих төхөөрөмж ашиглаж иргэд, олон нийтэд гэрээсээ шаадлагагүй тохиолдолд гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах чиглэлээр ухуулга сурталчилгааг тогтмол хийж байна.
Нийт иргэддээ хандаж хэлэхэд бид тайвширч болохгүй ээ. Хүн нэг бүрийн хичээл чармайлт, хамтын зүтгэлээр бид энэ аюулт тахлыг ялж давна. Хэсэгхэн хором ч назгайрч, дэглэмээ алдаж болохгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Та бүхэн минь сонор сэрэмжээ өндөржүүлж, илүү их соргог сэргэг байгаарай. Та бид давч гарч чадна. Дэглэмээ ягштал барьж, гэр гэртээ байгаа нийт иргэддээ баярлалаа. Иргэн бүр энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж, маска зүүх, ариун цэврийн дэглэмээ сахих, хүн хоорондын зайгаа барих, аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ