Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төв комиссын даргын баталсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулах хуваарь”-ийн дагуу улсын үзлэг орон даяар зохион байгуулагдсан.

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт гэсэн нийт гурван төрлөөр зохион байгуулсан тус үзлэгээр Онцгой байдлын ерөнхий газар 92.1 хувь буюу“А”дүнтэй шалгагдлаа.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчилсэн найруулга 2020 онд батлагдсан бөгөөд энэ удаагийн улсын үзлэг нь тус хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш хийгдсэн анхны үзлэг гэдгээрээ онцлог юм.







