Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг эрүүл бүсийн сумдын иргэдийн зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээлээ


Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос аймаг, орон нутгийн нөхцөл байдал, иргэдийнхээ хүсэлт, хэрэгцээ шаардлагыг Улсын онцгой комисст танилцуулсан байна. Үүний үр дүндСэлэнгэ аймгийн Алтанбулаг, Мандал,Сүхбаатар сумаас бусад сумын иргэдийгнийслэлболон бусад орон нутаг хоорондзорчих хөдөлгөөнийгөнөөдрөөс буюу12-р сарын8-ны өдрөөснээхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан нэгдсэнзохион байгуулалттайгаар хөдөлгөөнд оролцуулах албан даалгаврыг аймгийн Онцгой комиссоос гарган бүх сумын Онцгой комисст хүргүүлээд байна хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдэгдлээ. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тухайн сумынхаа Онцгой комисст бүртгүүлж, нэгдсэн зохион байгуулалттайгаар түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүдэд очиж шинжилгээнд хамрагдсанаар зорчих эрх нь нээгдэх юм.
Аймгийн Онцгой комиссын зүгээс сумдаа бүсчлэн тухайн бүс нутагт хамгийн боломжтой ойр газарт түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүдийг байршуулсан гэв. Харин Алтанбулаг, Мандал, Сүхбаатар сумын тухайд хүндэтгэн үзэх шалтгаан буюу УОК-ын зөвшөөрсөн 18 төрлийн шалтгааныг харгалзанPCR-ийн шинжилгээний дагуу нийслэл болон бусад орон нутагт зорчих нь одоогоор нээлттэй хэвээр байгаа ажээ. Түүнчлэн аймаг доторх хөдөлгөөний тухайд өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүс, сум гэж тодорхойлоод байгаа 14 сумын иргэд өөр хоорондоо шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал шинжилгээнд хамрагдалгүйгээр тухайн бүс нутаг дотроо асуумжийн хуудас бөглөн зорчих шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна. Харин хөдөлгөөнд оролцогч иргэд сумынхаа онцгой комисст бүргүүлж, хаашаа, аль сум руу, ямар зорилгоор хэдий хугацаанд явж буйгаа заавал мэдэгдэж, бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай гэв.  
Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд дам хавьтал бүртгэгдсэн тул өнөөдрөөс эхлээд 11-ний өдрийг хүртэл хөдөлгөөний түр хязгаарлалт хийхээр аймгийн Онцгой комиссоос тогтоол гаргасан байна.

https://montsame.mn/mn/read/246023
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ