Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг арванхоёрдугаар сарын 7-н хүртэл гаднаас хүн хүлээж авахгүй


Б.ОД
УОК-оос Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хорионы дэглэмийг 10 хоног сунгасантай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.Сэлэнгэ аймгийн онцгой комисс "Дарханд байгаа иргэдээ Сэлэнгэ аймаг авахгүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл гаднаас иргэд оруулахгүй байх шийдвэр хэвээр үргэлжилж байна. УОК-оос гаргасан шийдвэрийг бид дагаж мөрдөх үүрэгтэй. Мэдээж Дархан-Уул аймагт хөл хорионд орсон иргэдийн эрх ашгийг ярих нь зөв. Гэхдээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг суманд халдвар илэрсэн учраас бусад сумын иргэдийн эрх ашгийг бодолцох ёстой. УОК хэзээ иргэдийг хүлээн авах шийдвэр гаргана тэр үед авна. Одоогоор манай аймгийн гурван суманд нийт 179 тохиолдол илрээд байна. Өнөөдөр шинээр таван тохиолдол нэмэгдсэн.  Энэ 179 тохиолдлын 138-ыг нь ойрын хавьтлаас илрүүлсэн. Нийт 2158 хавьтлыг тогтоогоод байна.Тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ