НӨАТ-ын урамшууллын сугалааны аравдугаар сарын тохирол өнөөдөр боллоо. Аравдугаар сард нийт 57 сая 295 мянга 155 баримт хэвлэгдсэнээс 34 сая 226 мянга 375 баримт бүртгэгджээ.
Сугалаагаар:
- 30 мянган төгрөгийн азтан - 30712
- 100 мянган төгрөгийн азтан – 3055
- 1 сая төгрөгийн азтан – 302
- 3 сая төгрөгийн азтан – 27
- 5 сая төгрөгийн азтан – гурав
- 30 сая төгрөгийн азтан – нэг азтан тус тус тодорлоо.
Харин супер шагналын дугаарт 35770402 тоо таарсан ч 40 сая төгрөгийн азтан тодорсонгүй.