Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч их, дээд сургуулийн танхимын хичээл түр зогсож цахим хэлбэрт шилжсэн.
Монгол Улсын Их Сургууль оюутны дөрвөн байранд оршин сууж буй 1106 оюутанд 7 хоногийн хүнсний хангалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтын дагуу https://www.legalinfo.mn/annex/details/7686?lawid=12552 бэлтгэж нэн шаардлагатай бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Хүргэлтийн тодорхой цаг заасныг УОК, Засгийн газар, Нийслэлийн онцгой комисст хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлэн хүнсний хангалтын ажлыг шуурхай зохион байгуулав.
Түүнчлэн МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд оюутны дотуур байранд амьдарч буй нийт оюутнуудад тогтмол үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.
Дотуур байранд оршин сууж буй суралцагчдадаа халдвар хамгааллын дэглэм сахиж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.