Аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 06:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл тэг зогсолт хийж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Учир нь өнгөрсөн шөнө сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д илгээж, нийт хүн амд тандалтын шинжилгээг хийж эхэлжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээлснээр ойрын хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байгаа юм байна.
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нэг болон дам хавьтлуудын байршлыг тогтоох шаардлагатай гэж үзэн ийнхүү тэг зогсолтыг хийхээр шийдвэрлэсэн байна.