Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Нямхүү: Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа


ЭМЯ-аас ээлжил мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Дөрөвдүгээр сарын 8-нд Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагсдсан 9 хүнд хийсэн шинжилгээгээр вирус илрээгүй.
Сөүлийн онгоцоор ирсэн 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийж байна. Сэлэнгэд тусгаарлагдаж байсан халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. Энэ хүний ойрын хавьтал 15 хүнд тандалт судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдөр 205 хүн тусгаарлагдаж байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний сурч байгаа сургуульд халдвар гарсан байсан учир энэ хүнийг ганцааранг нь тусгаарлаад байсан. Хамт машинаар гурван хүнтэй ирсэн. Хилээр явган орж ирсэн ба ойрын хавьтал 15 хүний шинжилгээний хариу маргааш гарна. COVID-19 халдвар авсан хүмүүс 11-65 насныхан бөгөөд дундаж нас 33.5 байна" гэлээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ