Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн ... тоотын оршин суугч 53 настай иргэн Б: "Би эхнэрээ буудаад алчихлаа” гэсэн дуудлага аравдугаар сарын 31-ний 06:49-д тус сумын цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 50 настай эмэгтэй Э-ийн толгойн тус газарт нөхөр ТОЗ-8 маркийн галт зэвсгээр нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.