Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өндөр настан хоёр иргэн Орхон голд живжээ


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 58 тоотод оршин суугч 70 настай А /эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны 105 тоотод оршин суугч 64 настай С /эрэгтэй/ нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живжээ. Хэрэг явдал өчигдөр 16:00 цагийн орчимд болсон гэнэ. 

Ахмад настнууд усанд осолдсон тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт тэдний осолдсон газраас хойд зүгт “Нүхэн гүүр” гэдэг газар хүртэл 6 км-т нийт 3 удаагийн давтамжтай “Орхон” голын усаар завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Хур бороо ихтэй, гол мөрний усны түвшин эрс нэмэгдсэн энэ үед ард иргэд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн үүднээс гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ