2020 оны есдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг “Төв цэнгэлдэх орчимд мансууруулах бодис хэрэглэсэн хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулагад иржээ.
Мэдээллийг авч шалгахад Ч /эм.30н/, Ч/эр.23н/, Б /эр.25/ нар автомашин дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байжээ. Хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр ...тоотод сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэсэн мэдээллийг шалгахад Х /эр.42н/, Э /эр.37н/ нар автомашинд ховор төрлийн ургамал хадгалж байжээ. Уг этгээдүүдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Эд мөрийн баримтаар сэтгэцэд нөлөөлдөг ургамал 22 шуудайг хураан авсан байна.