ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У гэгч нь гэрийнхээ үүдний амбаартаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн гавлын яс, сарвуутай арьсыг хууль бусаар олж авч хадгалсныг илрүүлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компаний ажилчдын байранд иргэн Д гэгч нь ажлын байрандаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн арьс хадгалж байсан гэх үйлдлийг илрүүлжээ. Улмаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг тус тус үргэлжлүүлэн явуулж байна.