Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халиун бугыг агнаж, мах эрхтэнийг нь тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ



Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Бага хөёөөт"  гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 06 нь шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн Халиун бугыг  агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авчээ.

 Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400 нэгжээс 27 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ