Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Он гарсаар Нийслэлийн авто тээврийн товчоодоор 1.264.145 авто машиныг шалган нэвтрүүлжээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын актаар хураан “Амгалан” дулааны станцид хүлээлгэн өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 кг канабис тээвэрлэсэн болон Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг мөн илрүүлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

