Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Салбартаа “чанагдсан” сайд



Боловсролын яам бол хамгийн их асуудалтай, амьдрал буцалж байдаг  салбар. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ салбарыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнгээр удирдуулахаар, итгэл үзүүлэв.  Сайдын ажлаа авсан өдрөөсөө л олон асуудал дунд тэр зогссон. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, коронавирусын үед хэрхэн хичээллэх үү, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн асуудал гээд намрын энэ л өдрүүдэд Л.Цэдэвсүрэн сайдгүй асуудал алга.  Ямартай ч тэрээр онцгой нөхцөлд хичээл, сургууль оруулах төлөвлөгөөг боловсруулан батлуулаад байна.
Монголчууд төр түших  хүнийг угшил гарвал, суурь хүмүүжил, мэдлэг боловсрол гээд олон талаас шинждэг. Түүнд дөхөх нь, бас  дутах нь ч бий.  Л.Цэдэвсүрэн  сайдын тухайд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.
1985 онд нийслэлийн арван жилийн 13 дугаар дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хуулийн факультет, 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.  Эрхзүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Тэрээр энэ оны тавдугаар сараас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Өмнө нь 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн, 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байв. Өөрөөр хэлбэл, Л.Цэдэвсүрэн 1994 оноос хойш гэж тооцвол  Монголын боловсролын салбарт 26 жил ажилласан туршлагатай, боловсорсон сайд юм.  
 
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ-ийг харахад, өөрийн орлого 22 сая 710 мянган төгрөг /жилийн/, гэр бүлийн нийт гишүүдийн орлого: байхгүй, орон сууц, барилга байгууламж нийт 110 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин нэг, тээврийн хэрэгсэл,  мал, аж ахуй байхгүй. Таван сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр га газартай,  гурван сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ