http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ромео, Жульетта” сонгодог жүжгийг есдүгээр сарын 13-наас дахин тоглоно


Улсын хүүхэд, залуучуудын театр намар цагийн үзвэрийн нээлтээ алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгээр хийх гэж байна. Тодруулбал, энэхүү уран бүтээлийг есдүгээр сарын 13-наас дахин тоглож эхлэх юм.
Өнгөрсөн тавдугаар сараас толилуулж эхэлсэн эл жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор Гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар Ардын багш Н.Ганхуяг нар ажиллажээ.
Дурлалт залуу Ромеогийн дүрд залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттад М.Батгэрэл нар тоглож буй бол Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар “Ромео, Жульетта” сонгодог жүжигт дүр бүтээж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ