Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Алтан үст охин” жүжгийг 32 жилийн дараа тайзнаа дахин тавина

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөгжимт жүжгийн театр энэ жил төрийн шагналт зохиолч Пүрэвийн Хорлоогийн “Алтан үст охин” жүжгийг дахин тайзнаа тавина. 

Тус жүжгийг анх 1988 онд бүтээсэн бөгөөд 32 жилийн дараа дахин тавихаар боллоо. "Алтан үст охин" жүжгийг Г.Дэмбэрэлсамбуу найруулж, хөгжмийн зохиолчоор нь Ц.Жамьян, тайзны зураачаар Ж.Цэнд-Аюуш, бүжиг дэглээчээр Ч.Гиймаа нар ажиллаж байсан.Харин жүжгийн гол дүрүүдэд Алтан үст Оюунномин охинд жүжигчин Д.Цогзолмаа, Итгэлд жүжигчин Х.Хишигжаргал, Саруул өвгөнд жүжигчин Х.Болд нарын 10 гаруй уран бүтээлч оролцож байсан түүхтэй. “Алтан үст охин” жүжгийн гол агуулга нь хүний амьдралын сайхан бол ид шид юм. Эрдмийн ухаанаар эрх чөлөөт жаргалант амьдралыг олж авч байгаа үнэн бодит үйл явдал дүрслэгддэг юм. Тус жүжгийг манай Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид орчин үеийн театрын шийдлүүдээр өвөрмөц хэлбэрээр дахин тавих гэж байна. Одоогийн байдлаар жүжигчид жүжгийн ширээний уншлага зэрэг бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тус жүжгийн үйлдвэрлэлийн ажлуудыг хийж байна. "Алтан үст охин" жүжгийн эх бичлэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна гэж Хөгжимт жүжгийн театрын Урын сангийн эрхлэгч Д.Ариунбаяр мэдээлэв. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ