Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар COVID-19 халдвар авчээ

Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ. Оскарын шагналт 63 настай жүжигчин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австрали улсад ирээд байсан аж. Тэр явцдаа ядарч, ханиад хүрч, өвдсөн тул шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон талаар тэрээр хэлжээ. 
Тиймээс тэд бусдад халдвар тараахгүй байх үүднээс өөрсдийгөө тусгаарласан бөгөөд нөхцөл байдлынхаа талаар мэдээлж байна гэдгээ хэлсэн байна. Лхагва гараг буюу гуравдугаар сарын 12-ны байдлаар Австрали улсад шинэ коронавирусийн 120 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Б.Жаргалмаа
Эх сурвалж: NYT
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ