http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархан-Уул аймаг дунд, ахлах ангийн суралцагчдыг "Сүү" хөтөлбөрт хамрууллаа


Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийг дэмжих, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх зорилготой “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Суралцагчдад долоо хоногт хоёр удаа, 200 мл сүү өгч байгаа бөгөөд нийлүүлэгчээр “Витафит Милк” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна.
"Сүү" хөтөлбөр 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 6-12 дугаар ангийн 12,440 суралцагч хамрагдаж байна.
Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, оюуны чадамжид эерэг нөлөө үзүүлэх энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн тогтмол хэрэгжүүлэхийг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ