http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханчууд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, орон нутагт ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ


УИХ-ын дарга Н.Учрал, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нарын холбогдох албаныхан орон нутагт ажиллаж байна.
Авто болон төмөр замын зангилаан дээр орших, аж үйлдвэр газар тариалангийн томоохон бүс Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй санал, бодлоо нээлттэй солилцлоо.
Дарханчууд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, орон нутагт ажиллах хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.
Газар тариалангийн бүсэд малчдад газар олгох асуудлыг дэвшүүлж, газрын хэвлийн баялгийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх саналуудыг ч хэлж байна.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн өөдөөс цалин, тэтгэврийн нэмэгдэл хангалтгүй байгааг шүүмжилж байна.
УИХ-ын гишүүдээс Нийгмийн даатгалын сангийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн. Хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг хуулийн хүрээнд гишүүдийн саналаар шийдвэрлэнэ.
Өмнөх жилүүдэд бугшсан алдаа, завхралыг уулга алдаад өнгөрөх бус ил тод болгож, эргэх хариуцлагыг шаарддаг болно.
Бүх шатанд төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ. Ингэснээр иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлэх бус хөнгөлнө гэдгийг хэллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ