http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зохиолчид хиймэл оюун бүтээлүүдийг нь зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэн “хоосон” ном хэвлүүлжээ


Мянга мянган зохиолч хиймэл оюуны компаниуд тэдний бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцэн “Don’t Steal This Book” нэртэй “хоосон” ном хэвлүүлжээ. Тус номд 10 мянга орчим зохиолч нэгдсэн бөгөөд номын агуулга нь зөвхөн тэдний нэрсийн жагсаалтаас бүрдсэн байна. Уг бүтээлийг Лондонгийн номын яармагт оролцогчдод тараахаар бэлтгэжээ.
Энэхүү эсэргүүцэл нь Их Британийн Засгийн газар зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж буйтай холбоотой юм. Засгийн газар гуравдугаар сарын 18 гэхэд эдгээр өөрчлөлтийн эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг танилцуулах ёстой. Уран бүтээлчид AI компаниуд тэдний бүтээлийг хэрхэн ашиглаж байгаад ихээхэн бухимдалтай байгаа юм.
Номын санаачлагч Эд Ньютон-Рексийн хэлснээр хиймэл оюуны салбар зөвшөөрөлгүй, төлбөргүйгээр ашигласан уран бүтээлүүд дээр тулгуурлан хөгжсөн байна. Тэрээр генератив AI нь өөрийг нь сургахад ашигласан бүтээлийн эзэдтэй шууд өрсөлдөж, уран бүтээлчдийн орлогыг бууруулж байна гэж анхааруулжээ. Тиймээс Засгийн газар уран бүтээлчдийг хамгаалах ёстой гэж тэрээр үзэж байгаа аж.
Энэхүү номд Мик Херрон, Мэриан Кийс, Дэвид Олузога, Малори Блэкман зэрэг олон зохиолч нэрээ оруулсан байна. Тэд AI компаниуд зохиолчдын номыг ашиглаж байгаа бол зохих төлбөр төлөх ёстой гэж мэдэгджээ. Номын арын нүүрэн дээр “Засгийн газар AI компаниудад ашигтай байхын тулд номын хулгайг хуульчлах ёсгүй” гэж бичсэн байна.
AI технологи нь чатбот, зураг үүсгэгч зэрэг хэрэгсэл хөгжүүлэхийн тулд асар их хэмжээний өгөгдөл ашигладаг бөгөөд үүнд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүд ч багтдаг. Энэ нь дэлхий даяарх уран бүтээлчид болон компаниудын дунд маргаан үүсгэж, олон шүүхийн хэрэг гаргахад хүргэсэн. Жишээлбэл, Anthropic компани зохиолчдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан гэх хэргийг шийдвэрлэхийн тулд 1.5 тэрбум ам.долларын тохиролцоо хийжээ.
Их Британийн засгийн газар AI компаниудад зохиогчийн эрхтэй бүтээлийг эзэмшигч татгалзаагүй тохиолдолд ашиглах боломж олгох санал гаргасан нь уран бүтээлчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Дуучин Элтон Жон зэрэг уран бүтээлчид энэ бодлогыг шүүмжилсэн байна. Мөн Засгийн газар одоогийн нөхцөлийг хэвээр үлдээх, лиценз шаардлагатай болгох зэрэг өөр хувилбаруудыг хэлэлцэж байгаа аж.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Бид хүний бүтээлч чадварыг үнэлж, хамгаалсан, итгэл төрүүлэхүйц, мөн инновацыг дэмжсэн зохиогчийн эрхийн тогтолцоог бий болгохыг хүсэж байна. Энэ асуудлаар бүтээлч салбартай нягт хамтран ажиллаж, гуравдугаар сарын 18-нд парламентэд шинэчилсэн мэдээлэл өгнө” гэж мэдэгдсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ