http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Танилынх нь постон дээр "Зохимжгүй эможи дарсан байна" гэх шалтгаанаар биед нь халджээ


Цахим орчинд насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан бичлэг нийтлэгдэж, олны анхаарлыг татаад байна. 
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А нь өөрийн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр "Зохимжгүй эможи дарсан байна" гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, улмаар биед нь халдсан болох нь тогтоогдсон. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ