http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бугын сүргийг уулын бүс рүү тууж гаргав


Богдхан уулын Хүүшийн аманд хэд хоног саатаад байсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа.
Хүүшийн аманд ойрын өдрүүдэд буга орж ирсэн нь иргэдийн анхаарлыг татаад байсан юм. Байгаль хамгаалагчдын зүгээс амьтдын аюулгүй байдлыг хангах, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс холдуулах зорилгоор зохион байгуулалттай арга хэмжээ авч, сүргийг байгалийн жам ёсны амьдрах орчин руу нь буцаасан байна.
Мэргэжлийн байгууллагын зүгээс зэрлэг амьтдад гар дээрээс хоол өгөхгүй байх, хэт ойртож үргээхгүйг зөвлөв. Зэрлэг амьтанд тэжээл өгөх нь тухайн амьтны байгалийн зан төлөвт сөргөөр нөлөөлж, хүнээс хамааралтай болгох, цаашлаад амь насанд нь эрсдэл учруулах шалтгаан болдгийг анхаарууллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ