http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Занданшатар: Эзэд нь баялгаа мэдэж, өгөөжийнх нь дийлэнхийг хүртэнэ


Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захиралтай уулзсан тухай мэдээг үзээд овоо штээ, болоо штээ л гэмээр санагдлаа. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын өөдөөс үнэнийг ингээд палхийтэл нь хэлчихдэг Ерөнхий сайдтай байгаа нь сайхан. Зандка “Та нарын санал болгож байгаа хувилбар чинь, миний захидалд өгч байгаа хариу чинь огт таалагдахгүй байна” гэлээ. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдгийг ч санууллаа. Нялуунаас шулуун нь дээр гэж энэ.

Яахаараа монголчууд бид гадны хөрөнгө оруулагчдын өмнө доогуур харж, дорой дуугарч байх ёстой юм. Тэдний “20 мянган хувьсагчтай тэгшитгэл”-д нь тархиа угаалгаж, дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн том төслийн 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй ч өнгөрсөн 20 жилийн турш өр төлсөөр ирсэн нь хэний буруу юм бэ?

Хөрөнгө оруулагчид дамжуулан авсан зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг хүртээд, баялгийн эзэд нь уг хүүгийн төлбөрийг төлж, өрөнд орсоор байгаа нь шударга ёс мөн үү? Харилцан ашигтай байх зарчим хаачсан бэ?
Энэ бүх асуултыг Г.Занданшатар өчигдөр Кейти Жаксон хатагтайн нүүрийг харж байгаад хэллээ. Аливаа гэрээ, хэлэлцээр, төсөл хөтөлбөр харилцан ашигтай байх ёстой. Тэр тусмаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдож байх ёстой гэдэг Үндсэн хуултийн 6.2 дахь заалтыг тэр хөрөнгө оруулагчдад сануулав.

Мөн “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах зэрэг бодитой, тодорхой саналуудыг дахин тавилаа. “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээрт Г.Занданшатар жинхэнэ ухаалаг, уран нүүдэл хийж байгаа юм биш үү.

2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байсан, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдох тухай 6.2 заалтыг өөрийн гараар томъёолон бичиж батлуулсан хүний хувьд Г.Занданшатараас энэ зэргийн зангараг гаралгүй дээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ