http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол ардын намын дарга Н.Учрал Сэлэнгэ аймгийн намын гишүүдтэй уулзлаа


Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал төвийн бүсэд ажиллах томилолтынхоо эхэнд Засгийн газрын хамгийн анхны байр болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Ардын түр Засгийн байрыг соёлын өвд бүртгэн, музейн чиглэлээр сэргээн засварлаж хадгалж хамгаалах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Үүний дараагаар Сэлэнгэ аймгийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсан юм.
Тэртээ 105 жилийн өмнө эх оронч залуусын гал цогтой зүрхнээс бадарсан хувьсгалын дөл Сэлэнгэ нутгаас Монгол орон даяар дүрэлзэн асч, Монголын шинэ түүхийн их эргэлтийг эхлүүлсэн түүхтэй. Монгол Ардын нам байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн арга хэмжээг Сэлэнгийн долгио чуулгын уран бүтээлчид “Шивээ хиагт” дуугаар эхлүүлэв.
105 жилийн түүхтэй Монгол Ардын нам бол түүхэн гавьяатай бодлогын нам. Энэ ч утгаараа гишүүн төвтэй, ард түмнийхээ хүсэл зорилгыг мэдэрсэн шинэ цагийн салхийг авчрах шинэчлэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээ намын дарга танилцууллаа. Мөн намынхаа бүх шатны дарга нарыг ард түмэнтэйгээ ойрхон байхыг захисан.
2025 онд ажил үйлсээрээ манлайлсан “Улсын тэргүүний намын анхан шатны байгууллага”-аар Сэлэнгэ аймгийн Орхон сумын намын хороог шалгаруулж, намынхаа төлөө насны залуугаа зориулсан ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүллээ. Мөн хамгийн олон жил намын анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, үүрийн даргаар ажилласан дарга нарт “Талархал” гардуулсан. Энэ үеэр мөн Монгол Ардын намд шинээр элссэн 23 хүнд намын батлахыг нь гардуулсан юм.
Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Монгол Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Т.Сайнжаргал, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Олон нийттэй харилцах, зохион байгуулалттай газрын дарга Ж.Дамдинцэрэн, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар оролцлоо.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ