
Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоо Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. МҮБХ нь 2006 оноос Дөрвөн уулын хишиг барилдааныг зохион байгуулж ирсэн уламжлал бий. Үүний дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын хишиг барилдаан багтдаг бөгөөд ковид, цар тахлаас хойш тасраад байсан тус барилдааныг сэргээн хамтран зохион байгуулж ажиллахаар боллоо.
Тус санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нар гарын үсэг зурав.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн болон дүүргийн ЗДТГ-аас жил бүрийн 11-р сард “Богдхан уулын хишиг” барилдааныг Хан-Уул дүүргийн иргэд, байгууллагуудын нээлттэй өдөрлөг болгон өргөн хүрээнд МҮБХ-той хамтран зохион байгуулж байхаар тогтож, санамж бичгийг байгууллаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО