Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт 650 сая төгрөгийн шагналын сантай цуврал бөхийн барилдаан болно


Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулах болсноо зарлалаа.
Уг барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны дотор МҮБХ хүлээн авах юм.
Барилдаанд аймгуудын дэвжээ тус бүрээс таван бөх оролцох бөгөөд бусад оролцох бөхчүүдийг Улаанбаатар хот ба 9 дүүргийн нэр дээр хуваарилна. Барилдааны сугалаа 9 дүгээр сарын 24-ний Бямба гарагт явагдах аж.
“АЛТАН ЦОМ” БАГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ
МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан нь 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрийн 19:00 цагт эхэлнэ.
  1. “Алтан цом” –ийн барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдах бөгөөд шалгарсан 8 багууд тойргоор барилдаж аваргаа тодруулна.
  2. Цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 02, 04, 06-р сарын эхний хагасын Даваагаас Пүрэв гарагуудад зохион байгуулна.
  3. Бөхийн барилдаанд баг тус бүр 5 гишүүнтэй байна.
  4. Багийн барилдаан нь заасан өдрүүдэд нэг өдөрт, хоёр баг 2 цагийн дотор буюу 19:00-21:00 цагт барилдаж ялагчаа тодруулна.
БҮРТГЭЛ
Барилдах бөхчүүдийг дараах журмын дагуу бүртгэнэ.
- Аймгийн нэрээр оролцох нэг багийн 5 бөхөөс 2 бөх барилдаан эхлэхээс 10 хоногийн өмнө зайлшгүй шаардлагаар /бэртэл гэмтэл, тэмцээн уралдаан, ёс зүйн зөрчилд орох гэх,мэт/ өөрчлөгдөж болно.
- Багийн өөрчлөлт нь 2 бөхөөс илүүгээр өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг зохион байгуулах комисст нотлох материалын хамт ирүүлж өөрчлөх ба бусад тохиолдолд бөхийг өөрчлөхгүй.
- Хот дүүргийн багт орох бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс оролцож барилдсан барилдааны амжилтыг харгалзан сугалаагаар хуваарилахаас гадна нэг аймгийн бөхчүүд 1 багт 3-аас илүү орохгүйгээр зохион байгуулна.
- “Алтан цом” багийн барилдаанд оролцох баг тус бүр 5 гишүүнтэй байх бөгөөд нөгөө багийн 5 бөхтэй барилдаж, багийн ялагчаа тодруулна.
- Барилдаан нь МҮБХ-ны “Бөхийн барилдааны дүрэм”-д заасан багийн барилдааны төрөлд багтах бөгөөд барилдааны хугацаа 10 минут байна.
БАЙ ШАГНАЛ
Нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна. Үүнд:
- Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”
- Хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөг
- Түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана.
- Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авна.
- Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ