Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бүх цэргийн наадам Бөхийн өргөөнд болно



Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол үндэсний цэргийн цол олгох Бүх цэргийн наадам 9 дүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд болно.Уг барилдаанд жил бүр аймаг, цэргийн цолтой болон залуу гэсэн нийт 256 бөх хүч үздэг уламжлалтай. Тус барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу явуулах юм байна.
Бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн бөхөд "Цэргийн арслан" цол, үзүүрлэсэн бөхөд "Цэргийн заан" цол, шөвгийн дөрөвт шалгаран их шөвөгт үлдсэн бөхөд " Цэргийн харцага " цол, шөвгийн наймд шалгаран дунд шөвөгт шалгарвал "Цэргийн начин" цолыг тус тус олгодог журамтай юм.
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлагскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ