Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОХУ цэргийн зардлаар тэргүүлэгч таван орны тоонд багтжээ


МОСКВА. /RIA Novosti/.
 ОХУ өнгөрсөн онд батлан хамгаалахын салбартаа 65.1 тэрбум ам.доллар зарцуулж, цэргийн зардлын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт оржээ. Энэ тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ шинжээчдийн гаргасан тайлан мэдээнд дурдсан байна.

2019 онд дэлхийн улс орнуудын цэргийн нийт зардал 1.917 их наяд ам.долларт хүрч өссөн нь 2018 оныхоос 3.6 хувиар их үзүүлэлт юм.

Дэлхийн цэргийн зардал ийнхүү өссөн нь нэгдүгээрт бичигдсэн АНУ-ын зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж SIPRI-ийн шинжээчдийн тайланд дурджээ. Тус улсын цэргийн зардал  2019 онд 5.3 хувиар өсөж 732 тэрбум ам.долларт хүрсэн нь улс орнуудын батлан хамгаалахын салбартаа зарцуулсан нийт зардлын 38 хувийг эзэлж байна.

Батлан хамгаалахын салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулсан орнуудын эхний тавд БНХАУ, Энэтхэг болон Саудын Араб орсон байна. БНХАУ-ын цэргийн зардал өнгөрсөн онд 5.1 хувиар өсөж, 261 тэрбум ам.доллар болсон бол Энэтхэг цэргийн зардлаа 6.8 хувиар нэмэгдүүлж, 71.1 тэрбум ам.долларт хүргэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ