
Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа нээжээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн, худалдаанд тус аймгийн есөн сумын 80 орчим малчин 70 гаруй тонн цагаан идээтэйгээр оролцож байгаа гэнэ. Малчид жижиг савлагаатай өрмийг 25 000, томыг нь 40-45 мянган төгрөгөөр худалдаж байна. Сүүн ааруулаа ихэнх малчин борлуулж дууссан бөгөөд нэг кг-ыг нь 50 000 төгрөгөөр худалджээ. Аарц нэг кг нь 7000-8000, 3-5 үетэй тавгийн иж бүрдэл 430-450 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс олон үе өрсөн идээ ч тэнд бий бөгөөд 600-800 мянган төгрөгийн ханштай байв. Олны мэдэхээр хорхой, буржгар зэрэг жижиг ааруулыг 35-45 мянган төгрөгөөр борлуулж байсан юм. Харин шар тос кг нь 50-60 мянган төгрөгийн үнэтэй байлаа.