Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мюнхений төвд болсон халдлагад 30 орчим хүн өртжээ


Мюнхен хотын төвд Mini Cooper загварын автомашинтай этгээд жагсагчдыг дайрсны улмаас 28 хүн гэмтэж бэртсэн тухай Бавариа мужийн Дотоод хэргийн сайд Йоахим Херрман мэдэгдлээ.

Энэ хэрэг явдал тус хотын галт тэрэгний төв буудлаас холгүй орших Штигльмайерплац талбайд пүрэв гаргийн үд дунд Verdi үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан жагсаалын үеэр болсон байна.

Гэмтэж бэртсэн хүмүүсээс 1-2 хүний биеийн байдал хүнд, хохирогсдын дунд хүүхдүүд байгаа тухай Мюнхен хотын дарга Дитер Райтер мэдэгдээд “Мюнхений хувьд хар өдөр боллоо” гэв. Халдлага үйлдсэн этгээд эхлээд цагдаагийн машинд дөхөж ирснээ гэнэт хурдаа нэмэн жагсагчид руу дайран орсон байна. Цагдаа нар машин руу буудаж зогсоогоод, жолоочийг нь баривчилжээ. Баривчлагдсан этгээд хөнгөн шархадсан бөгөөд Германд улс төрийн орогнол хүссэн 24 настай Афганистаны иргэн эрэгтэй байв. Тэрбээр дэлгүүрүүдээс хулгай хийдэг, хар тамхи борлуулдаг гэдгээрээ хууль сахиулах байгууллагуудын хараанд орсон байжээ.

Бавариа мужийн Дотоод хэргийн сайдын ярьснаар, орогнол хүссэн түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд албадан гаргах боломжгүй байсан учраас Германд түр байхыг зөвшөөрчээ.

Баривчлагдсан этгээд насанд хүрээгүй байхдаа 2016 онд Герман улсад дагалдах хүнгүйгээр ганцаараа ирсэн бөгөөд улс төрийн орогнол хүссэн түүний өргөдлийг хүлээж аваагүй ажээ. Тэрбээр шүүхэд хандсан боловч шүүх түүнийг албадан гаргахаар шийдвэрлэсэн байна. Цагдаа нар халдлага үйлдэгч этгээдийн Мюнхений Зольн дүүрэг дэх орон сууцанд нэгжлэг хийжээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ