Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Трамп" зочид буудлын гадаа машин дэлбэлсэн этгээдийн талаар мэдээллээ


Шинэ он солигдсоны дараахан АНУ-ын Луйзана мужийн Нью Орлеанс хотод пикап загварын машин түрээсэлсэн этгээд баяр тэмдэглэж байгаа хүмүүсийг дайрч 15 хүний амийг хохироосон хэрэг гарсан. Энэ явдлаас хэдхэн цагийн дараа буюу лхагва гарагийн өглөө 08:40 цагт Невада мужийн Лас Вегас хот дахь удахгүй Цагаан ордонд ирэх гэж байгаа Дональд Трампын олон улсын зочид буудлын үүдэнд машин дэлбэрсэн.
Teslа-гийн цахилгаан машин дэлбэрэхэд нэг хүн нас барж, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Уг машиныг болон Нью Орлеанс хотод халдлага үйлдсэн Форд-150 пикап машиныг Туро машин түрээсийн компаниас түрээсэлсэн. Мөн халдлага үйлдсэн болон машин дэлбэлсэн хүмүүс хоёулаа АНУ-ын армид алба хааж байсан зэргээс үндэслээд энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой байж магадгүй гэсэн таамаг гарсан юм. Тэгвэл цагдаа, Холбоо мөрдөх товчооны ажилтнууд одоогоор эдгээр хэргүүд хоорондоо холбоотой гэх ямар нэгэн баримт нотолгоо олдоогүй гэдгийг хэллээ.
Нью Орлеансын хэргийг үйлдсэн этгээд Исламын улс зэвсэгт бүлэгтэй холбоотой байж магадгүй ч халдлагыг ганцаараа зохион байгуулсан гэж үзэж байна. Харин машин дэлбэлсэн этгээдийг терроризмын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн гэж одоогоор үзэхгүй байгаа юм.
Tesla-гийн 2024 онд үйлдвэрлэсэн Cybertruck автомашиныг дэлбэлсэн этгээд өөрөө машин дотроо байжээ. Лас Вегасын цагдаагийн газрын тодруулснаар уг этгээд нь 37 настай Мэттью Алан Ливлсбергер гэгч ажээ. Тэрээр машин дэлбэрэхээс өмнө толгой руугаа буудаж амиа егүүтгэсэн байж болзошгүй. Түүнчлэн АНУ-ын тусгай хүчний алба хаагч бөгөөд Герман улсад үүрэг гүйцэтгэж байгаад түр чөлөөгөөр АНУ-д ирсэн байжээ.
Ливлсбергерийн аав CBS сувагт өгсөн ярилцлагадаа хүү нь Колорадод байдаг эхнэр, найман сартай охинтойгоо уулзахаар түр чөлөөгөөр ирсэн гэжээ. Мөн зул сарын баярын өдөр хүүтэйгээ ярихад бүх зүйл хэвийн байсан хэмээсэн байна.
Дэлбэрсэн Cybertruck машиныг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Колорадо мужийн Денвер хотоос түрээсэлжээ. Колорадогоос Лас Вегас руу машиныг жолоодон лхагва гарагийн өглөө дэлбэрэлт болохоос хоёр цагийн өмнө авчирсан байна. Мөн Трампын зочид буудалд дэлбэрэлтээс цагийн өмнө иржээ. Машинд Ливлсбергерээс өөр хүн байсан гэх нотолгоо олдоогүй. Машин дотроос шатахуун дүүргэсэн сав, салют, Мэттью Алан Ливлсбергерийн цэргийн үнэмлэх, биеийн байцаалт, хоёр ширхэг хагас автомат гар буу, iPhone гар утас, ухаалаг цаг, кредит картуудыг олжээ.
Машин дотроос олдсон хүний цогцсыг Ливлсбергерийнх мөн болохыг тогтоох ДНХ-ын шинжилгээг мөрдөгчид хүлээж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ