Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 15:00 цагийн үед яаралтай дуудлагаар явж байсан түргэний тэргийг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөжээ. Ослын улмаас нийт дөрвөн машин мөргөлдсөн байна. Эх сурвалжийн мэдээллээр шатахуун тээвэрлэж явсан машин урсгал сөрсөн гэх мэдээллийг өглөө.
Ослын улмаас түргэний эмч, жолооч хоёр хүнд бэртсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Нийт хэдэн хүн бэртсэн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулж байна.
Түргэний эмч, жолооч хоёр "Нэг хүн огт хөдлөхгүй нэг цаг гадаа хэвтлээ" гэх дуудлагаар явж байжээ.