Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-д зэвсэгт этгээд халдлага үйлдэж, таван хүнийг хөнөөжээ


АНУ-ын Кентукким мужийн Луисвилл хотод зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас таван хүн амиа алдсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 
 
Халдлага үйлдсэн этгээд 23 настай Конор Стержен гэх эр байсан бөгөөд тэрбээр мөн амиа алдсан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Гэхдээ хэрэг үйлдсэн этгээд хэрхэн амиа алдсан талаар тодорхой мэдээллийг өгөөгүй аж. Конор Стержен зэвсэгт халдлага үйлдэхдээ үйл явдлыг олон нийтийн сүлжээндээ шууд дамжуулж байсан гэнэ. Түүний үйлдсэн хэргийн улмаас таван хүн амиа алдаж, есөн хүн шархадсаны хоёр нь цагдаагийн алба хаагч байжээ. Шархадсан гурван хүн, тэр дундаа цагдаагийн нэг алба хаагчийн биеийн байдал нэн хүнд байгаа аж. 
 
Луисвилл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, гэмт этгээд Old National Bank банкны салбарт гал нээжээ. Тэр энэ хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд өмнө нь энэ банканд ажиллаж байсан гэнэ.
 
Gun Violence Archive төслийнхний мэдээлснээр, Луисвиллд болсон энэ халдлага нь АНУ-д он гарснаас хойш зэвсэг ашиглан олон хүн рүү халдсан 140 дэх хэрэг аж,. Энэ төслийнхөн дөрвөөс дээш хүн галт зэвсгийн шарх авсан хэргийг зэвсэг ашиглан олон хүн рүү халдсан хэрэгт тооцдог юм байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548637
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ