Мексикийн Чиуауа мужийн хорих газар руу үл мэдэгдэх этгээдүүд зэвсэгт халдлага үйлджээ. Энэ талаар Мексикийн Прокурорын газар мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ халдлага нэгдүгээр сарын нэгний, орон нутгийн цагаар 07:00 цагт болжээ. Үл мэдэгдэх этгээдүүд хорих газрын барилга руу хуягт тээвэрлэгчээр ойртон ирж, хуягууд руу гал нээсэн байна. Энэ халдлагын улмаас 14 хүн амиа алджээ.
Мужийн цагдаа болон цэргийнхэн хэдэн цагийн дараа нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна. Амиа алдсан хүмүүсийн 10 нь хорих газрын хуяг, дөрөв нь хоригдлууд байсан гэнэ. Түүнчлэн 13 хүн шархдаж, 24 хоригдол шоронгоос оргож чадсан байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн дөрвөн хүнийг саатуулсан, бүлэг этгээдийн хоёр нь амиа алджээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546098