Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сычуаньд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ



БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Лудин тойрогт даваа гарагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 46 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Сычуань мужийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ван Фэний мэдээлснээр, даваа гаргийн оройн 20:30 цагийн байдлаар 16 хүн сураггүй болж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.


Амиа алдсан хүмүүсийн 29 нь Ганьзи Төвөдийн автономит тойрогт, 17 нь Яань хотод нас баржээ.Лудинд даваа гаргийн 12:52 цагийн орчимд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж Хятадын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлсэн юм. Газар хөдлөлтийн голомт хойд өргөргийн 29.59 градус, зүүн уртрагийн 102.08 градуст, 16 километрийн гүнд, Лудин тойргийн төвөөс 39 км зайд байсан гэж тус байгууллагын мэдээлэлд дурджээ. Даваа гаргийн оройн 18 цагийн байдлаар Сычуань мужаас 6500 гаруй аврагч, дөрвөн нисдэг тэрэг, хоёр нисгэгчгүй нисэх онгоцыг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүс рүү илгээсэн байна. Сангийн яам болон Онцгой байдлын яамнаас аврах, тусламж үзүүлэхажиллагааг дэмжих зорилгоор 50 сая юань /ойролцоогоор 7.25 сая ам.доллар/ төсөвлөсөн байна. Мөн мужийн захиргаа Ганьзид 50 сая юань хуваарилжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ