“Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 2025 оны хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болно хэмээн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 24 дахь жилдээ ийнхүү болох гэж байна.
Зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.