Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 километрийн зайд өчигдөр /2025.01.08/ 20:13:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Баянговь сумын Өрхөт багийн “Адгийн шаваг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 268 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км, Ө-44°57'36.0", У-100°14'24.0"/ 01.08-ны өдрийн 20:13:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 20:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сумын Засаг дарга, Өрхөт багийн Засаг дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.