Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн багийн “Тариатын нуур” гэдэг газар урьд шөнө буюу 18-ны 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын удирдлагууд, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга нараас тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна. Харин тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн гэжээ. Гэхдээ учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлт аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т, Ө-44°54’36.0″, У-99°33’36.0″ бүсэд болжээ.