Хэнтий аймгийн “Хэрлэн” голын мөс цөмөрч, суудлын автомашин суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 16:45 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Alphard” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
Цаг уурын байгууллагын мэдээллээр өчигдрийн байдлаар томоохон гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см-ээр нимгэн байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав.