Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч, амийг нь хохироосон осол өнөөдөр (2024.12.20) өглөө гарчээ.
Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “Нийслэлийн ХУД-ийн 5 хороо Яармагийн "Номин" худалдааны төвийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас нэг иргэн нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.