Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бусдын амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоожээ


Зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироон ослын газраас зугтсан жолоочийг олж тогтоолоо Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 54 минутад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна” гэх дуудлага ирсэн.
Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд, ухаангүй хүн хэвтэж байсан. Алба хаагчид Нийслэлийн түргэн тусламжийн газарт дуудлага өгч үзүүлэхэд түргэний эмч зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл гэж урьдчилсан мэдэгдсэнээр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид 05 дугаар сарын 22-ны 00:16 цагт ирж хошлуулаагүй ажиллагааг явуулсан.
Шалгалтын явцад 50 настай, эрэгтэй “Ц”-г, 23 настай, эрэгтэй нь “Т” нь автомашинаар дайрч, дээгүүр нь гарч, хэргийн газрыг орхиж явсан нь тогтоогдсон.
Дээрх газар нь хяналтын камергүй байсан бөгөөд орой болсон учир хэргийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт бүрэн бүрдүүлэх боломжгүй байв. Ийнхүү алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтсан хэргийг богино хугацаанд илрүүллээ" хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ