Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт зам тээврийн осол гаргаад зугтсан жолоочийг илрүүлжээ


Зам тээврийн ноцтой осол гаргаад, Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Цагаан дов” гэх газарт өчигдөр 18:30 цагийн үед марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авсан байсныг мөргөлдсөн автомашины жолооч эмнэлэгт хүргэж өгөхдөө “мотоциклтойгоо явж байгаад онхолдсон байхаар нь аваад ирлээ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газраас зугтсан байна. Мотоциклийн жолооч 16 настай, эрэгтэй Т нь сумын эмнэлэгт хүргэгдэн очоод 30 орчим минутын дараа нас баржээ.
 
 
Харин зугтсан жолооч 70 километрийн зайтай байдаг гэртээ очиж ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. 

Сэрэмжлүүлэг

Иймд зам тээврийн осолд холбогдсон жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Хүний амь нас, эрүүл мэнд хохирол учирсан тохиолдолд осол, хэргийн газраас тээврийн хэрэгсэл, нотлох баримт болох эд зүйлсийг хөдөлгөхгүй байх, Цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэх” үүргээ биелүүлэх, мөн мотоциклийг “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайтай, 18 насанд хүрсэн хүнээр жолоодуулж, мотоциклийнхоо техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхаарууллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ