Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайдын захирамжийг буруу бичсэн Б.Мухамед ямар боловсролтой вэ


Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын даргын албан бичиг цахим орчинд шүүмжлэл дагуулав.
Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг” хэмээн бичжээ. Тус бичигтээ “дундаж наслалтын зөрүүг багасгах” буюу “зөрүүг” гэдэг үгийг орхиж бичсэнээр ийм ноцтой алдаа үүссэн аж.
Нэгт, Ерөнхий сайдын захирамжийг илт буруу бичиж, хайнга үйлдэл гаргасан явдал нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедийн буруу. Толгойг илээд өнгөрөх асуудал биш.
Хоёрт, Эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа. Тэгэхээр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгана гэх нь өөрөө агуулгын асуудал. Эрэгтэйчүүдийн наслалтыг нэмэх юм уу, эмэгтэйчүүдийн дундаж наслалтыг бууруулах юм уу. Дундаж наслалтын зөрүүг яаж багасгах вэ гэдэг нь сонирхолтой хэрэг.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед ямар боловсролтой вэ гэдгийг хүргэе.
Тэрбээр, Цагдаагийн академийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсжээ. Удирдлагын хөгжлийн академийн “Төрийн захиргааны удирдлагаар мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, “Төрийн удирдлагын менежер”-ээр суралцжээ. Мөн ямар сургуулийг Хууль зүйн ухааны магистраар төгссөн нь тодорхойгүй байна. Товчхондоо хуульч хүн аж.
Гэвч төрийн албан бичгийг зөв бичих, бичсэнээ нягтлах ухаан дутав.
Б.Мухамед нь 2021 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Түүнээс өмнө
  • Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар,
  • Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭБАТ
  • Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Захиргаа, санхүүгийн албаны ахлах мэргэжилтэн, ЭБАТ
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын байцаагчаар
  • Баян-Өлгий аймгийн ЗДТГазар,  Хууль зүйн хэлтсийн даргаар
  • Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаагчаар
  • Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс, Хэв журмын цагдаагаар тус тус ажиллаж байжээ.
Алдаатай албан бичиг:
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ