Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.1 жилээр бага байна



Дундговь аймгийн 46,1 мянган хүний 50,4 хувийг эрэгтэйчүүд,49,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр нийт эрэгтэйчүүдийн 55,7 хувь нь хөдөө, 44,3 хувь нь аймаг, сумын төвд амьдардаг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70.9 байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80 байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.1 жилээр бага байгаа юм.

Цэргийн алба хаасан байдлыг авч үзвэл 18-29 насны залуусын 22,5 хувь, 30-39 настай эрчүүдийн 57,6 хувь, 40-49 настай эрчүүдийн 63,8 хувь, 50-59 настай эрчүүдийн 75,9 хувь, 90-ээс дээш настай эрчүүдийн 91,5 хувь нь цэргийн алба хаасан.  2023 онд тус аймгийн хэмжээнд 689 хүүхэд шинээр төрсний 50,4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. 

Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 80 хувь, аймаг, сумын ИТХ-ын хурлын дарга, нарийн бичгийн дарга 31 хүний 52 хувь, 15 сумын ИТХ-ын 295 төлөөлөгчийн 67 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Аймгийн болон 15 сумын Засаг дарга нарын 13, Засаг даргын орлогч нарын 11, 68 багийн Засаг дарга нарын 43, сумын ЗДТГ-ын дарга нарын 4 нь эрэгтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ