Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэргэлэн сумын Засаг дарга байхдаа ЗГ-ын тогтоол зөрчиж, -20 хэмд морь уралдуулсан Л.Төмөрчөдөр Төв аймгийн ЗД-аар томилогдлоо


Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 29-ний өдөр ЗДТГ-ын хуралдааны танхимд 100 хувийн ирцтэй болсон.
Хуралдааныг хамгийн ахмад настай Батсүмбэр сумын төлөөлөгч Уртнасангийн Болормаа даргалж байв. Гэвч аймаг болон сумын ИТХ-д давхар нэр дэвшсэн 2 төлөөлөгч сумын хуралдаа оролцож баталгаажуулсан гэсэн үндэслэлээр Монгол ардын нам 39 хүний бүрэлдэхүүнтэй хуралдах санал тавьсан. Энэ асуудлаар Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр, Хууль зөрчсөн бол шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэр гараагүй үед хуралдаа суухаар ирсэн төлөөлөгчдийг оролцуулах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлснээр санал зөрөлдөж МАН завсарлага авахыг хүссэн. Завсарлага өгөхгүй хуралдаанаа үргэлжлүүлье гэсэн хурал даргалагчийн шийдвэрийг эсэргүүцэж МАН хурлыг орхин гарсан юм. Ингэснээр хуралдаан 21 төлөөлөгчтэйгөөр буюу нийт төлөөлөгчийн ирцийн 52,5 хувийн ирцтэй үргэлжилж, нийт 5 асуудал хэлэлцсэн юм.
Анхдугаар хуралдааны үеэр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаа томиллоо. Төв аймгийн ИТХ-ын даргаар Жаргалант сумаас сонгогдсон Нямаагийн Энхболдыг томилж, Засаг даргаар Сэргэлэн сумаас сонгогдсон Лхагвасүрэнгийн Төмөрчөдөрийг сонгож Ерөнхий сайдад уламжлахаар болсон юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Засаг даргаар Л.Төмөрчөдөрийг батламжиллаа. Тэрбээр Засгийн газрын тогтоолын зөрчиж,Төв аймгийн Сэргэлэн суманд /2023.02.17/-20хэмд их нас, азарга ангиллаар морин уралдаан зохион байгуулсан түүхтэй.

https://asu.mn/content/24792
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ