Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Баярмаа: Төв аймгийн АН-с сонгогдсон 21 төлөөлөгч МУ-н ШҮҮХЭЭС дээгүүр мэдэлтэй том улсууд байна


Төв аймгийн МАН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нарын төлөөлөлчид мэдээлэл хийлээ. Уг хуралдС.Баярмаа, Н.Дугар,А.Билгүүн, Ц.Энхболд, М.Ариунболд, Д.Батсуурь нар оролцлоо.
НЭГ. ТӨВ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ДҮН, ТЭНЦВЭРТЭЙ ЗАСАГЛАЛ-С.БАЯРМАА
2024 оны Орон нутгийн 9 дах удаагийн сонгууль болж өнгөрсөн. Манай аймгийн хувьд 41 мандатад 87 хүн нэр дэвшсэн. Нийт санал өгөх ёстой 62636 хүнээс 38786 буюу 62% нь саналаа өгч АН-21- 36,1%,
МАН-20- 31,7% тайүр дүн гарсан.
Энэ дүнгээс үзэхэд төв аймагчуудын сонголт бол МАН, АН-д энэ тэнцүү санал өгсөн нь харагдаж байгаа юм.
ЗГ-н түвшинд хамтарч ажиллаад болоод байхад манай аймагт яагаад болохгүй бгаан вэ?
Нэгээр илүү бол мянгаар илүү гэж Манай нам ялагдалаа хүлээн зөвшөөрсөн. ГэтэлАН илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж, үүнийгээхүлээн зөвшөөрөхгүй нийгэмд МАН-г ялагдалаа хүлээн зөвшөөрөхгүй байна, сандал ширээтэй зууралдаад байна, сонгуулийн хороонд дарамт нөлөөлөл үзүүлж байна гэх зэргээр биднийг гүтгэж байна.
ХОЁР. ХУУЛЬ ЗӨРЧСӨН 3 НЭР ДЭВШИГЧ-Н.ДУГАР
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайхуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно” гэж заасны дагуу Эрдэнэсант сумын иргэнӨлзийбатын Машбаяр, Одончимэгийн Мягмарсүрэн нар нь сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс, иргэн Алтанхуягийн Эрдэнэбатын сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус хэрэгжиж эхэлсэн байна.
ГУРАВ. ХУУЛЬ БУС АНХДУГААР ХУРАЛДААН- АРИУНБОЛД
ДӨРӨВ. 10 САРЫН 30, 31 НЫ ӨДРҮҮДЭД БОЛСОН СУМДЫН ХУРАЛ- А.БИЛГҮҮН
·Хууль бус анхдугаар хуралдаан болсоноос хойш 16 сум анхдугаар хурлуудаа хийж дууссан. Аймаг, суманд зэрэг нэр дэвшсэн12 сумын 15 хүнээс МАН-..... АН-....... байна.
Манай нам бол анхнаасаа давхар нэр дэвшихгүй байхыг зөвлөж байсан. Яагаад гэвэл
1.Өөр нэг хүний боломжийг хязгаарлаж байна
2.Нөхөн сонгуульд зарлагдана. Татвар төлөгч та бидний мөнгөөр нөхөн сонгуулийн хийнэ. Ийм ингэж
·Батсүмбэр сумын ИТХ-н ээлжит бус хурал өчигдөр цахимаар болсон байна.
Анхдугаар хуралдаан нь 10/25 нд болчихсон 6 өдрийн дараа ямар шалтгаанаар бүр цахимаар зарлаж хуралдав. Үүнд л учир байгаа юм. 
Аймаг, сумынхаа анхдугаар хуралдаандаа сууж бүрэн эрхээ баталгаажуулаад дарга, цэргээ сонгоход саналаа өгчөөд одоо буцаад сумынхаа хурлаас татгалзах хүсэлтээ өгч байгаа иргэн А.Эрдэнэбат нэгжийн тухай хуулийг гууль болгож байна. Та бүхэн хүсэхийн бол Батсүмбэрт очиж энэ талаар мэдээ бэлтгэж болно шүү дээ.
АН ШУДАРГА БАЙ-С.БАЯРМАА:АН-с сонгогдсон 21 төлөөлөгч МУ-н шүүхээс дээгүүр мэдэлтэй том улсууд байна лээ. Иргэн С.Баярмаа миний бие 10-р тойрог буюу Баянхангай сумаас сонгогдсон хурлын төлөөлөгч. Гэтэл захиргааны хэргийн шүүх дээр асуудал нь эцэслэгдэн шийдэгдээгүй тул Баярмаагийн бүрэн эрхийг олонхоороо хүч түрж санал хураалгаж хавсралтаас шууд хассан.
Аймгийн ИТХ ийм том эрх мэдэлтэй байгууллага юм у? МУ-н үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болохыг энд онцлон хэлэхийг хүсэж байна. Энэ бол машноцтой асуудал шүү….
Тэгвэл АН-хан шударга байх хэрэгтэй. 41 нэр дэвшигч дотор яг ижил шүүх дээр асуудал нь явагдаж байгаа 2 ч хүн байгаа.
1.Баян- Ц.Номин-эрдэнэ
2.Аргалант-Я.Энхбаатар нараа түтгэлзүүлэх хэрэгтэй шүү дээ.
МАН-н 1 хүнийг түтгэлзүүлж болдог АН-2 хүнээ авч үлддэг та нар ийм хуулийг гууль болгож байгаа нөхдүүд шүү дээ. Төрийн эрх барих гэж яасан их улайрч, хүч түрж, дайрч, доромжилж байна вэ?


https://asu.mn/content/24635
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ